ХОВД: Цэцэрлэгийн нээлттэй хаалганы өдөрлөгт 300 гаруй хүн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-11 16:42:43

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын едүгээр цэцэрлэг энэ хичээлийн жилд 370 гаруй хүүхэд хүлээн авч, 37 багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.

Тус цэцэрлэгийн хамт олон өнөөдөр "Энхрий үрсийнхээ-Эрдмийн өргөөнд нэг удаа" сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг  зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөг нь цэцэрлэгийн үйл ажиллагааг сурталчлах, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, цэцэрлэг-багш-эцэг, эх, асран хамгаалагч-хүүхдийн уялдаа холбоог сайжруулахад чиглэв.  

Өдөрлөгт 300 гаруй эцэг, эх, асран хамгаалагч оролцжээ. Тэд хүүхдийнхээ сурч, хөгжиж буй орчин, хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, хоолны амт чанар, бусад үйлчилгээтэй газар дээр нь танилцаж, санал сэтгэгдлээ нээлттэй илэрхийлсэн юм.  

Есдүгээр цэцэрлэг улирал бүр зохион байгуулдаг өдөрлөгөөрөө сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаандаа эцэг, эхийг татан оролцуулж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна. Энэ нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Тус хамт олон хүүхдийг хөгжүүлэхдээ уламжлалт тоглоом наадгай ашиглах, ёс заншил, өв соёлыг шингээхийг чухалчилдаг гэж Жаргалант сумын едүгээр цэцэрлэгийн эрхлэгч Н.Тодбаяр онцоллоо.  

Холбоотой мэдээ