Нүүрсний экспорт 46.7 хувиар нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-14 14:52:59

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Манай улсын ГашуунсухайтШивээхүрэнХангиБулганЗамын-ҮүдБичигтХавиргаБаянхошуу боомтоор энэ оны нэгдүгээр сард 6,8 сая.тн нүүрс экспортолжээ.


Үүнээс Гашуунсухайт авто замын боомтоор 3,6 сая.тн, Шивээхүрэн авто замын боомтоор 1,8 сая.тн, Ханги авто замын боомтоор 647 мян.тн, Замын-Үүд боомтоор авто замаар 69 мян.тн, төмөр замаар 192 мян.тн, агаарын замаар 3 мян.тн нүүрс тус тус экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 46.7 хувиар өссөнийг Боомтын сэргэлтийн үндэсний хороо мэдээллээ. 

Холбоотой мэдээ