АРХАНГАЙ: Сурагчдын эрүүл, зохистой хооллолтод анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-30 11:41:58

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Архангай аймаг 2024 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарласан. Энэ хүрээнд аймгийн ЗДТГ-аас аймгийн ХХААГ, БШУГ, "Мастер тогоочид"-ын холбоотой хамтран сурагчдын эрүүл, зүй зохистой хооллолтод анхаарал хандуулж, ЕБС болон сургуулийн дотуур байрны нийт 55 ахлах тогоочийг чадавхжуулах онол, дадлага хосолсон долоо хоногийн сургалтыг зохион байгуулж дууслаа.

 

Энэ сургалт нь тогооч нарын аймгийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл болж буйг ХХААГ-аас мэдээлсэн юм.



Сурагчдын эрүүл, зүй зохистой хооллолтод анхаарал хандуулах ажлын хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газраас Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран жил бүр сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол тэжээлийн байдалд үнэлгээ хийж, дүгнэлт зөвлөмжийг хүргүүлэн ажилладаг байна.  

 

2023 оны 12 дугаар сард тухайн онд хийсэн үнэлгээний дүгнэлтийг үндэслэн Боловсрол, шинжлэх ухааны газар болон Нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухааны магистр, хоол зүйч А.Уянга нартай хамтран сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага, нярав, тогооч нарыг хамруулан үйлдвэрлэлийн эрүүл ахуйн зохистой дадал, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд мөрдөгдөж буй хууль тогтоомж, хүүхдийн хоолны өртөг тооцон цэс төлөвлөх аргачлал зэргээр онлайн сургалтыг өмнө нь зохион байгуулж байжээ. 

Холбоотой мэдээ