Халдварт өвчнөөс сэргийлэх вакцинд 190 гаруй мянган толгой мал хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-04-20 09:49:55

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Энэ оны дөрөвдүгээр сарын 14-нд хуралдсан Говьсүмбэр аймгийн Онцгой комиссын хуралдаанаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын явцыг сонсож, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Үүнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, сэг зэм устгах, эргүүл хяналт шалгалт хийхэд шаардлагатай санхүүг шийдвэрлэх,  Боловсрол, шинжлэх ухааны газарт түргэвчилсэн оношлуур, ариутгалын бодисыг аймгийн Онцгой комиссын нөөцөөс гаргах, аймгийн аюулгүй нөөцөөс олон үрийн малын тэжээлийг үнэ төлбөргүй олгох зэрэг асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Аймгийн Мал эмнэлгийн газраас энэ жил есөн нэр төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх вакцинд 190 гаруй мянган толгой малыг хамруулахаар болжээ. 

Холбоотой мэдээ